Мэдээ мэдээлэл
Эрчим хүчний салбарт тэргүүлэгч ABB брэндийн албан ёсны “SHOWROOM” нээгдлээ.

Цахилгаан эрчим хүчний бүтээгдэхүүнийг дагнан үйлдвэрлэдэг дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг “ABB group”-ийн Монгол дахь албан ёсны анхны SHOWROOM нээлтийн үйл ажиллагаа боллоо.


Дэлхийд тэргүүлэгч “ABB group” нь  цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчийн бүтээмжийг дээшлүүлэх, хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг үр ашигтай зарцуулахад нь туслаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахад зорьдог.


Харин өнөөдөр Монголын эрчим хүчний салбарт, Монголын Инженер нар “ABВ” брэндийн инженерингийн шийдэл, чанартай бараа бүтээгдэхүүнийг Албан ёсны дистрьюбтерээр дамжуулан худалдан авах боломжтой боллоо.


Өнөөдөр “ABB group”-ийн үйлдвэрлэн худалдаалдаг Өндөр хүчдэдийн тоног төхөөрөмжийн мэдээлэл, Нам хүчдэлийн тоног төхөөрөмжийг албан дистрьбютер “Монхорус Интернэшнл” ххк дамжуулан Ампер хаус дэлгүүрийн 2 давхарын ABB showroom – ээс танилцан худалдан авах бүрэн боломжтой боллоо.