Бараа бүтээгдэхүүн
ИЭК БРЭНД
 
ИЭК брэнд өсөн хөгжиж буй эдийн засгийн зах зээлд танигдаад даруй 10 гаруй жилийн нүүр үзэж байна. Тус брэндийн цахилгааны бүтээгдэхүүнүүд удаан хугацааны турш чанарын шаардлагыг байнга хангаж байсан бөгөөд энэ хугацаанд хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг эрэхэмлэхийн сацуу чанараа хадгалсаар ирсэн. ИЭК брэнд нь цахилгаан инжинерингийн салбарт эрэлт ихтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд үүний илэрхийлэл нь бат бөх чанар, өргөн сонголт, энгийн бөгөөд тохиромжтой дизайн болон богино хугацаанд найдвартай засвар авдаг зэрэг үзүүлэлтүүд юм.  

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨРГӨН СОНГОЛТ
 
ИЭК компани байнгын шинэ бараа бүтээгдэхүүнийг санал болгож байдаг онцлогтой.  Одоогоор тус компани 4000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд жилдээ 200-500 төрлийн шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нэвтрүүлж байна. ИЭК нь аливаа төсөл хэрэгжүүлэх, барилга байгууламж байгуулах, сэргээн засварлах, сайжруулах зэрэг үйл ажиллагаанаас гадна цахилгаан дамжуулах, цахилгааны самбар угсрах, кабель болон хамгаалалтын төхөөрөмж суулгах, гэрэлтүүлгийн холболт бусад цахилгаантай холбоотой тоног төхөөрөмж болон үйлдвэрийн зориулалтаар ашиглах дизайны өвөрмөц шийдэлтэй маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдээ зах зээлд гаргасаар байна.