Бараа бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүн
Хүчний хатуу кабель NYY-J 1кВ

Хувьсах гүйдлийн 0.66 , 1 ба 6кВ хүчдэлтэй, 50Гц-ийн давтамжтай суурин төхөөрөмжид, орчны температур нь -20°аас +50°С хүртэл, агаарын харьцангуй чийгшил нь +35°С-д 98% байх, агаарт ил тавьсан нөхцөлд нарны радиацаас хамгаалагдсан цахилгаан эрчим хүчийг дамжуулах ба хуваарилах зориулалтай кабель юм.

Тогтмол хүчдэлийн системд ажиллахад хэвийн хүчдэл нь хувьсах гүйдлийн системд ажиллах хэвийн хүчдэлээс 2.5 дахинаас ихгүй байвал зохино

Кабелийн салааны халалтын үргэлжийн зөвшөөрөгдөх температур нь +70°С хэтэрч болохгуй. Богино залгааны үргэлжлэх хугацаа нь 4 секундээс хэтрэхгүй байх. Кабель гал тархаахгүй.